Мэдлэг + Ёс зүй.
Орчин үеийн тохилог.
Дэлхийд анхдагч.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны болон бусад олон үндэстний хэл-соёлыг сурагчдадаа эзэмшүүлэх нь тус сургуулийн нэг гол үүрэг гэж үзнэ. .
АЛСЫН ХАРАА: ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ТҮВШИНЧИЛСЭН зарчмаар хүүхдэд ойр
ЭРХЭМ ЗОРИЛГО: Үнэ цэнэ бүхий Монгол иргэдийг төлөвшүүлнэ.
Сургалтыг чанартай, хүртээмжтэй зохион байгуулахад төрөл бүрийн хөтөлбөр явуулж байна
Төрөлжсөн ба гүнзгийрүүлсэн, шавь сургалт зэргийг зөвхөн X-XII ангиудад байгаль, нийгмийн ухаан, техник технологийн бүх чиглэлээр явуулна.
Бага ангиас хос хэлний сургалт/Монгол, англи хэл/, дэлхий нийтийн чиг хандлага болсон IT хиймэл оюун ухаан судлалын суурь болсон Java кодчлолын хэл, робот техникийн сургалтаар бодит чадвар/3-р ангиас/ эзэмшүүлэхээс гадна сонгодог урлаг, спортын хөтөлбөр/1-5-р анги/-т хамрагддаг
Дунд ангиас сурагч, эцэг эхийн хүсэлт, сонирхлыг үндэслэн 2 дох гадаад хэл буюу Ази хэл сонгон судлахаас гадна “Сонгох, төрөлжүүлэх, гүнзгийрүүлэх, ганцаарчилсан, түвшинчилсэн” зэрэг сургалтын олон хэлбэрийг хэрэгжүүлдэг бөгөөд сонгодог урлаг, спорт, IT8 Legorobot, Robotex зэрэг хөтөлбөрт хамрагддаг.
Англи хэлний сургалтын II-V ангийн хөтөлбөрийг шинээр боловсруулж, VI-XII ангид үндэсний агуулгыг 30 хүртэлх хувиар баяжуулан судална.Математикийн хичээлийн сургалтын үндэсний агуулгыг I-XII ангид 30 хүртэлх хувиар баяжуулан судална.Байгалийн ухааны нэмэлт хичээлийг сонгох хэлбэрээр VI ангиас эхэлж 2 нэгж хичээлээр нэмж судална.
Манай сургууль нь дотооддоо ШУТИС, МУБИС, МУИС зэрэг үндэснийхээ том сургуулиудтай, гадаад талдаа АНУ-ын Өрнө, дорнын их сургууль, БНСУ-ын Намсөүлийн их сургууль, БНХАУ-ын Наньжин хотын их сургуулиудтай хамтран ажилладаг. Төгсөгчдөд маань хамтын ажиллагаатай сургуулиудад суралцах төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд нээлттэй байдаг
Заах арга зүйгээр улсдаа үнэлэгдсэн олон жилийн туршлагатай сурган хүмүүжүүлэгч нараас танилцуулж байна
Манай сургуулийн талаар сэтгэл хагалуун байдаг талаар сошиалд их бичдэг болсон байна.
Сургуулийн тохижилт, спорт заал болон талбай зэрэг нь хотын аль сургуульд үлгэр жишээ болсон байна.
Цар тахал гараад одоо яах билээ гэж сэтгэл зовниж байсан. Гэвч сургууль шууд ухаалаг платформоо нэвтрүүлж сургалтыг тасралтгүй үргэлжлүүлсэн
Хүүхэд маань хоцрогдолтой байсан. Сургуулийн хөтөлбөрүүд маш уян заавал тэргүүний хүүхдүүдтэй хамт уралдуулахгүй төвшин ахиулж чадсан.
Смарт нь их хялбар. хүүхэд 100% бие дааж хичээлэж чадаж байгааг хараад гайхалтай санагдсан. 2 дугаар ангийн хүүхэд шүү дээ