Балет

Энэ бол хөгжимт театрын жанр бөгөөд, дотроо бүжиг, хөгжим, уран зураг, драмыг нийлүүлж тоглолт болгон театрын тайзан дээр олны нүдэн дээр тоглодог нарийн урлаг юм. Термин “балет” нь 16-р зуунд, сэргэн мандалтын үед үүссэн бөгөөд, тухайн үед тоглолт гэж нэрлэдэггүй харин бүжгийн бүлэг гэж нэрлэгддэг байжээ. Итали хэлнээс “балет” гэдэг үг нь орчуулагдахдаа “бүжиглэж байна” хэмээн орчуулагддаг.